ГУРАВДАХЬ УДААГИЙН “НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГУРАВДАХЬ УДААГИЙН “НОМОО СОЛИЛЦЪЁ” АЯНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

 2017.03.04                                                                                                          Улаанбаатар хот

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтийг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны гурав дахь удаагийн өдөрлөг 2017 оны 03-р сарын 04-д Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас гадна 100 гаруй ном сонирхогч хувь хүмүүс, иргэд оролцож номоо солилцлоо. Өдөрлөгийн үеэр  санд дижитал хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэн “Монгол улсын түүх”-ийн номыг сонсгож танилцуулав. Энэхүү өдөрлөгийг сурталчилахаар 6 телевиз болон бусад олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Хотын төв номын сангийн хувьд 50 гаруй хүнтэй 80 гаруй номын солилцоо хийлээ.

Мэдээ гаргасан: Ном Бүрдүүлэх Тусгай Үйлчилгээний Тасгийн эрхлэгч З.Төгсжаргал

dsc_8534 dsc_8541 dsc_8542 dsc_8545 dsc_8550 dsc_8552 dsc_8553 dsc_8564 dsc_8574 dsc_8567 dsc_8536 dsc_8537

 

Vandan Tuvshintogtoh