Ном солилцох өдөрлөгөөр 70 гаруй номын солилцоо хийж фондоо баяжууллаа

Ном солилцох өдөрлөгөөр 70 гаруй номын солилцоо хийж фондоо баяжууллаа

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтийг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” аяны дөрөв дэхь удаагийн өдөрлөг 2017 оны 04-р сарын 01-д Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр ном солилцсон эхний 200 хүн зохион байгуулагчдаас бэлдсэн сугалааг сугалж Internom номын дэлгүүр, Шар доктор/Shar Doctor -ын бэлгүүдийг хожсон үйл ажиллагаа боллоо.

Уг үйл ажиллагааг Positive Mind – Эерэг сэтгэлгээ ТББ дэмжин оролцсон бөгөөд Hello UB ТББ-ынхан залуучуудын хамтаар Flash Mob хийж сонирхууллаа.

dsc_9863

Энэ үеэр Хүүхдийн төв номын сангийн харъяа цахим номын сан жилийн эрхээ 33% хөнгөлөлттэй үнээр хямдруулж уншигчдад бэлэг барилаа.

17630114_2262825673942065_6316480018454277023_n

Өдөрлөгт 500 гаруй ном сонирхогч, иргэд оролцож номоо солилцлоо. Энэхүү өдөрлөгийг сурталчилахаар МҮОНРадио болон бусад олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцлоо.

Хотын төв номын сангийн хувьд 30 гаруй хүнтэй 70 гаруй номын солилцоо хийлээ.

dsc_9872

Мэдээ гаргасан: НБТҮТ-ийн эрхлэгч З.Төгсжаргал

 

Vandan Tuvshintogtoh