Сэлэнгэ аймгийн номын санчид номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа
2017 оны 5 сарын 04-ны өдөр Сэлэнгэ аймгийн нийтийн төв номын сангийн болон 17 сум, 4 тосгоны 38 номын санч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн EduUSA төслийн багийнхан “Гадаадад сурах боломж” сэдвээр сургалт хийлээ.
Номын санч Б.Шүрэнэбагана Америкийн Соёл Мэдээллийн Төвийн үйл ажиллагааг танилцуулав
Номзүйч В.Түвшинтогтох Уншигчийн Хяналтын Системийн талаар танилцууллаа
Номын санч Д.Дэлгэрсайхан, Б.Шүрэнэбагана нар уншлагын “А” танхимын үйл ажиллагааг танилцуулж буй нь
Номын санч Б.Санжаасүрэн ажилладаг хэсгийнхээ талаар танилцуулж буй нь
Каталогч Н.Одхүү номын сангийн каталогийг танилцууллаа. Гар утаснаас номын сангийн каталогт хэрхэн хандах тухай зааж байна.
Хүүхдийн уншлагын танхимын номын санч Ж.Энхтуяа үйл ажиллагааныхаа тухай танилцуулав
EduUsa төслийн менежер О.Амартүвшин “Гадаадад сурах боломж” сэдвээр сургалт хийж буй нь
Сэлбэн засагч Ц.Одсүрэн ном сэлбэн засах тухай танилцууллаа