Уран бичлэгийн сургалт, уншлага, асуулт хариултын тэмцээн болж өнгөрлөө

“Үндэсний бичиг үсгийн баяр-2017”-ын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Монгол бичгээр хэн сайн, хурдан унших вэ” уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Уралдаанд оролцогчдод шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал” зэрэг зохиолуудыг монгол бичгээр, минутаар уншуулж шилдгүүдийг тодрууллаа. Эхний гурван байрыг СУИС-ийн Соёлын сургуулийн 4-р курсийн оюутан н.Эрдэнэцэцэг, Гэрэлмаа, Номинцэцэг нар эзэллээ.

dsc_1786
“Монгол бичгээр хэн сайн, хурдан унших вэ” уралдаан

Мөн энэ үеэр “Бичиг үсгийн үүсэл гарал” сэдэвт асуулт хариултын тэмцээнийг зохион явууллаа. Асуулт хариултын тэмцээнд Ч.Номинцэцэг, Л.Гантуяа, Б.Батцэцэг нар тэргүүн байриудыг эзэллээ.

dsc_1799
“Бичиг үсгийн үүсэл гарал” сэдэвт асуулт хариултын тэмцээн

Өнөөдрийн үйл ажиллагааны нэг гол онцлог бол уран бичлэг буюу Каллиграфын сургалт байсан юм. Сургалтыг зураач, уран бүтээлч Ц.Солонго удирдан явууллаа.

Үүнээс гадна МУГЗ, төрийн шагналт Ц.Ойдовын “Хөх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн шинэ бүтээлүүдээр сэлбэгдэн, нээлтээ хийлээ.

dsc_1817
Уран бичлэгийн сургалт

 

 

Vandan Tuvshintogtoh