“Тэнгэрийн охины зүүд” – ний тайлал

“Тэнгэрийн охины зүүд” – ний тайлал

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уншигч та бүхэндээ ном зүйн үйлчилгээ үзүүлэхээс гадна номын зохиолч, яруу найрагчидтай хийх уулзалт, шинэ ном, зохиол бүтээлийн нээлтийг хүргэх гэх мэт олон ажлыг шат дарааллан зохион байгуулж байна.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр  / 11-р сарын 30-нд / “Тагтаа 2018” утга зохиолын шагналын “Өгүүллэг”-ийн төрөлд шилдгээр шалгарсан залуу зохиолч Ц.Ариунтуяа “Тэнгэрийн охины зүүд” номын нээлтээ хийлээ. Ц. Ариунтуяа зохиолч нь 1990 онд Архангай аймгийн өлзийт суманд төрсөн ба МУИС-ийг “Утга зохиолын ажилтан” мэргэжлээр 2013 онд төгссөн залуу уран бүтээлч юм.

Тэрээр тус өгүүллэгийн номоо Аав Цэрэндорждоо зориулсан ба ном нь 6 өгүүллэгээс бүрдсэн байна. Уншигч та Тэнгэрийн охины зүүдээр аялаарай.

Залуу зохиолчдоо уран бүтээлийн онгод хүсье. Бүтээл арвин байг.

“Амьдрал гэдэг чинь насаар биш бодлоор хэмжигддэг эд юм бус уу!” / “Тэнгэрийн охины зүүд” /номын хэсгээс…

Мэдээ нийтэлсэн: О. Зулзага46482968_1057065754464595_8885440174599700480_n 46512283_1975216649265513_7569577446257721344_n

 

nyamjaw tvmentogotkh