Уншигч-Зохиолчдын уулзалт

Уншигч-Зохиолчдын уулзалт

34 дахь #НОМЫН_БАЯРЫГ угтаж Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангаас зохион байгуулж буй Уншигч-Зохиолчдын уулзалтад хүүхэд, залуус та бүхнийг урьж байна. Уулзалт 2023 оны 09 дүгээр сарын 19-ний 14:00 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд болно. Зочноор зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Х.Дуламсүрэн уригдлаа.

Түүний бүтээлүүдээс дурдвал:

2005 онд “Зүрхэнд унасан нүд” шүлгийн түүвэр,

2010 онд “Сэтгэлийн зүйдэл”. 2015 онд “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийн түүвэр,

2016 онд “Хүсэл хясал” тууж, “Амьдралын урсгал” романаа,

2017 онд “Учрах тавилан” роман дэд дэвтэр

2020 онд “Цагаан цувтай бүсгүй” зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн байна.

 

Rayya Jakhinbyek