“Үндэсний бичиг үсгийн баяр-2017”-ын хүрээнд 11 үзэсгэлэн, 5 уулзалт, 9 уралдаан зохиогдоно

“Үндэсний бичиг үсгийн баяр-2017”-ын хүрээнд 11 үзэсгэлэн, 5 уулзалт, 9 уралдаан зохиогдоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Үндэсний бичиг үсгийн баяр-2017” арга хэмжээ 2017 оны 4-р сарын 25-аас 5-р сарын 10-ны хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргүүд дэх салбар номын сангуудад болох гэж байна.

Үндэсний өв соёл бичиг үсгийн түүх, уламжлалыг сурталчлах, номын сангийн сан хөмрөгт буй монгол бичиг дээрх номуудыг төв болон салбар номын сангийн хэмжээнд нээн харуулах зорилгоор 11 үзэсгэлэн, 5 уулзалт/сургалт/, ярилцлага хийж, эдгээр үйл ажиллагаанаас олж авсан мэдээлэл, мэдлэгийг бататгах, уншигчдийн авхаалж самбаа, ур чадварыг сорих 9 уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.

Уг баярт дээр дурдсанчлан Үзэсгэлэн, Уулзалт/сургалт/, Уралдаан гэсэн үндсэн гурван төрлөөр оролцож буй бөгөөд эдгээр үйл ажиллагаанууд хоорондоо эргэх холбоотойгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй ард иргэд, уншигч, үйлчлүүлэгч та бүхнийг 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс 05 сарын 10 хооронд болох “Үндэсний бичиг үсгийн баяр-2017” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаануудад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан: 70116809

Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сан: 99139073

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан: 70155708

Хан-Уул дүүрэг дэх салбар номын сан: 70115702

Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан: 70175707

 

Vandan Tuvshintogtoh