Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн баярын мэнд хүргэе

Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн баярын мэнд хүргэе

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан нь тэртээ 1986 онд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ зарлигаар: Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн төрсний 80 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарчээ. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.БАТМӨНХ болон БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчлийн нарийн бичгийн дарга Ц.ГОТОВ нар уг шийдвэрийг баталж байсан түүхтэй. Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолын үндэслэгч Д. Нацагдоржийн 110-н жилийн түүхт ойн баярын мэндийг нийт уншигч үйлчлүүлэгч та бүхэнд хүргэе.

 

Ж. Мөнгөнзул