Их Засаг Их Сургуультай хамтран ажиллана

Их Засаг Их Сургуультай хамтран ажиллана

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн төлөөлөл Их Засаг Их Сургуулийн Хууль Зүйн Сургуульд болж буй Оюутныг угтан авах өдөрлөгт оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд тус сургуулийн нэгдүгээр курсийн 500 оюутанд Д.Нацагдоржийн номын сангийн төв болон салбар номын сангийн хаяг байршил, номын сангийн үйлчилгээний танилцуулгыг хийж, 30 гаруй оюутанд уншигчийн карт нээлээ.

Цаашид номын солилцоо хийх, зөөврийн номын сан ажиллуулах, номын санчдыг туршлага судлуулах, хуулийн болон бусад мэргэжлийн сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

40867198_10160858570760201_7021578231044112384_n
ОНҮТ-ийн эрхлэгч В.Түвшинтогтох ИЗИС-ийн оюутнуудад хандаж үг хэллээ.
40656484_10160855120940201_2320867092577910784_n
Номын санч Г.Шүрэнчимэг Улаанбаатар хотын төв номын сангийн хаяг байршил, үйлчилгээний талаар ИЗИС-ийн оюутнуудад мэдээлэл өглөө.

 

40683796_10160855127215201_1301978563657859072_n
Мэдээллийн технологийн ажилтан О.Цог газар дээр нь ИЗИС-ийн оюутнуудад уншигчийн карт нээлээ.
 

nyamjaw tvmentogotkh