“Миний анхны робот” технологийн сургалт болно

“Миний анхны робот” технологийн сургалт болно

Улаанбаатар хотын төв номын сангаас “Монголын Бүтээлч Ирээдүй – Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд “Миний анхны робот” ЕБС-ийн сурагчдад зориулсан 3 дахь удаагийн Workshop арга хэмжээг KOSEN – National Institute of Technology, Japan. Liaison Office in Mongolia-тай хамтран зохион байгуулах гэж байна.

“Монголын Бүтээлч Ирээдүй – Технологид суралцъя” хөтөлбөрийн цуврал сургалт, арга хэмжээний зорилго, ач холбогдол нь хүүхэд багачуудыг инженерийн боловсролын практик мэдлэгт багаас нь суралцуулах, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох бүтээлч иргэн болж төлөвшихөд урам өгч, дэмжихэд оршино.

Мөн уламжлал ёсоор арга хэмжээнд оролцсон хүүхэд болгонд өөрийнх нь угсарсан ширээн дээрх энгийн цэвэрлэгээ хийдэг бичил мэдрэгч бүхий роботыг бэлэг болгон өгнө.

НИТХ-ын тэргүүлэгч Цагааны БАЙГАЛМАА

 

Vandan Tuvshintogtoh