Каталогийн мэдээллээ солилцох Z39.50 протоколыг ашиглах боломж нээгдлээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2011 онд Монгол улсад анх удаа Коха номын сангийн системийг нэвтрүүлж байсан билээ

Өнөөдөр буюу 2023 оны 6-р сарын 27-ны өдөр тус номын сангийн сүүлийн 2 жилд хийгдсэн туршилтын үр дүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь каталогийн мэдээллээ солилцох Z39.50 протоколын тохиргоог Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүллээ.

Z39.50 протокол нь тус номын сангийн каталогийн мэдээллийг гадаад, дотоодын номын сангуудын каталогт хялбархнаар татаж авах боломж нээгдлээ.

Тус протокол нь Монголын номын сангийн үйл ажиллагаанд мэдээлэл, солилцоход шинэ түүхэн алхам бөгөөд үнэн зөв мэдээллийг дэлхий даяар түгээх боломжийг хурдасгах, ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

 

amaraa