”Хотын соёл”-д хүн бүхэн суралцацгаая.

”Хотын соёл”-д хүн бүхэн суралцацгаая.

-Хаана хүрэхээс шалтгаалан автобусны буудал дээрх мэдээллийн самбартай танилцан хувийн бэлтгэлээ хангана уу. /автобусны жолоочоос “Тэр газар хүрэх үү” гэж асууж албан ажилд нь бүү саад хийгээрэй./
-Автобусанд суухын өмнө U money картаа цэнэглэн гартаа барин бэлдэнэ үү.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн юмуу биеэ удирдах чадваргүй бол нийтийн тээвэр тохиромжгүй.
-Автобус бүрэн зогсож хаалгаа нээсэн үед дарааллын дагуу нэг нэгээр хаалгаар нэвтэрнэ үү. /Бүгд шахцалдан хаалга руу дайрсан ч та яагаад тайван байж үлгэрлэж болохгүй гэж/
-Автобусанд орсоны дараа аль болох хүн багатай хэсэгт байр эзлэхийг хичээгээрэй.
-Хэрэв хэн нэгэнтэй ярилцах шаардлага гарвал үг хэлээ цэгнэн нам дуугаар ярилцаарай нийтийн тээвэр учир бага насны хүүхэд ч тэнд байгаа.
-Нийтийн тээврийн хэрэгсэлд ханиах, чанга ярих, бусдад тээртэй явах зэргээр бусдын эрхэнд бүү халдаарай.
-Хэрэв та сандал дээр суун үйлчлүүлж байгаа бол хажуу дахь хүнээ налан унтахгүй байна уу.
-Бусад зорчигч руу 3 секундээс илүү ширтэхгүй, хүрэхгүй байх нь соёл юм. Хэрэв санаандгүй хүрсэн бол хүлцэл өчих нь зүйн хэрэг.
-Бусдын биед санаатай хүрч болохгүй ба санаандгүй хүрсэл бол уучлалт хүсээрэй.
-Таны буух зогсоол нэг буудлын дараа бол та хаалганд дөхөн буухдаа бэлдэнэ үү. 

 

amaraa