1-р улирлын тайлан

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН  БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ТАЙЛАН

 

2017 оны 03 дугаар сарын 20                                                                       Улаанбаатар хот

Нэг. БОДЛОГЫН ЗОРИЛТ

  • Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтын биелэлт
  1. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний  хүрээнд олон нийтэд мэдлэг, мэдээллийг сурталчлах,  тэдэнд зориулсан соёл танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг зохион байгуулан ажиллав. Үүнд:

 

Нийслэлийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтийн хүрээнд:

3.2. Байгаль орчин, ногоон хөгжил: 3.2.1 Олон нийтэд хөрсний бохирдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

  • “Агаарын бохирдол”, “Ногоон Улаанбаатар”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Ухаалаг төр” картын санг 5 нэр төрлийн тогтмол хэвлэлийг ашиглан шинээр буюу үргэлжлүүлэн хийж 32 нийтлэл мэдээгээр баяжуулав.
  • “Байгаль орчны боловсрол” сэдэвчилсэн номын үзэсгэлэн болон мэдээлэл

“Эх дэлхийнхээ уур амьсгалыг ирээдүй үеийнхээ төлөө хамгаалъя”, “Байгаль    дэлхийгээ хайрлан хамгаалах ёс” мэдээлэл тус тус гарган уншигчдад сурталчилсан.                  Цахим номын сангийн технологийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд RFID  технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.

 

4.3 Соёл, урлагийн хөгжил:  Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн цахим хэлбэрт шилжүүлж, алслагдсан дүүргийн Соёлын ордны номын сангийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Салбар номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд электрон каталогийн хайлтын компьютерийг Мэдээллийн технологийн ажилтан О.Цог суурилуулснаар тус танхимын уншигчид электрон каталогийг ашиглах боломжтой болж байна. Одоогоор Нийтийн уншлагын танхимд хайлтын компьютер тавих ажил хийгдээгүй байна. Wi-Fi утасгүй интернетийг дунджаар 1730 орчим уншигч үйлчлүүлэгч ашигласан байна.

4.5 Хүүхэд, гэр бүлийн хөгжил: 4.5.7 Нийслэлд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхийг хэвшүүлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, тогтвортой харилцааг төлөвшүүлнэ.

  • “Гэр бүлийн эрүүл мэнд” сэдэвчилсэн үзэсгэлэн,
  • “Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд” мэдээлэл болон мэдээллийн үзэсгэлэн
  • “Гэр бүлийн уламжлалт арга ухаан” номын үзэсгэлэн
  • “Интернэт хүүхдийн эрүүл мэндэд…” мэдээлэл
  • “Сурган хүмүүжүүлэх арга ухаан” санамж өгөх ном зүйн гарын авлага хийж монгол арга ухаан, хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд гарч болох алдаа түүнээс урьдчилан сэргийлэх арга барил, хүүхдийн зан төлөвт илрэх дутагдал, тэдгээрийг засах арга зам зэргийг ном зохиол, мэдээллээр сурталчиллаа.

 

Архи, тамхи үйлдвэрлэх, худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ гэсэн заалтын хүрээнд:

  1. “Эрүүл байхын үндэс”, “Тамхины хор” сэдэвт үзэсгэлэн, “Тамхины талаарх ташаа ойлголтууд”, “Тамхи ба эрүүл мэнд”,”, “Архи тамхи-хорт хэрэглээ”, “Номын сан тамхигүй орчин”, “Тамхины хор хөнөөл” “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдэвт мэдээ мэдээлэл, зурагт хуудас, байнгын самбар гарган сурталчилсан.
  2. “Архи тамхигүй өсвөр үе” сэдэвт уулзалт, “Зөв амьдрал” сэдэвт мэдээллийн самбар гарган сурталчилсан.

           Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах заалтын хүрээнд

  1. “Мансууруулах бодисын хор хөнөөл”, Архи, тамхины хор хөнөөл болон ХДХВ, БЗХӨ-ий талаар Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн болон Глобал сантай хамтран бүтэн өдрийн сургалтын хөтөлбөрийг зохион байгуулсан.
  2. СХД-ийн ахлах байцаагч Б.Жавзанхорол, Б.Одгариг нартай Гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодисын хор уршигийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулсан.

 

Хоёр. ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

2.1. Уншлага үйлчилгээний талаар

Төв болон салбар номын сангийн хэмжээнд 2017 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг  03 дугаар сарын 20-ны байдлаар доорх хүснэгтээр үзүүлбэл:

д/д Бүтээгдэхүүний нэр Төлөвлөгөө Биелэлт Хувь
1 Бүртгэлтэй уншигч 5047 6223 123,3%
2 Ирц 31835 71278 223,9%
3 Ном олголт 77322 158041 204,4%

Нийт уншигч 77501 – Үүнээс: 6223 байнгын уншигч, 71278 ирц

Нийт ном олголт 158041: Үүнээс: танхим -134352, гэрээр-16155, солилцоо- 412, зөөвөр – 257 ш  ном.

 

2.2. Фондын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар

 

1.1. 2017 оны 1-р улирлын байдлаар  376 нэрийн  585ш 3,978,200 төгрөгийн бэлэг хандивын ном, 25 нэрийн 27ш 87,118 төгрөгийн номыг төлбөрийн номонд тус тус бүрдүүлэн авснаас гадна АСМТ-ийн 53 нэрийн 54 ширхэг гадаад ном, мөн 11 нэрийн 122 ширхэг брайль ном, нийтдээ 788ш номонд техник ажиллагаа хийж, 465 нэрийн 788ш номын мэдээллийг электрон каталогт оруулан, 788ш баркод хэвлэсэн байна. Дээрх бэлэг хандиваар авсан бүх номыг Олон нийтэд үйлчлэх тасаг, салбар номын сангуудад  хүлээлгэн өгч уншлаганд шилжүүллээ.

1.2. Тогтмол хэвлэлийн захиалгыг чанартай хийж, дугаар ирэлт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж, энэ улиралд төвлөрсөн номын сангийн хэмжээнд  32 нэр төрлийн 1,140,100 төгрөгийн тогтмол болон цахим /4 нэрийн/ хэвлэл захиалан уншигчдад үйлчилж байна.

1.3. Урагдаж гэмтсэн нийт 35ш ном хэвлэлийг хэвлэлтийн анхны жинхэнэ хэлбэр байдлыг алдагдуулахгүйгээр сэлбэн зассан байна.

1.4. Төв болон салбар номын сангуудын тогтмол хэвлэлүүдийг нийт 49 нэгж,  байгууллагын тасаг, салбаруудын албаны бичиг баримтуудыг 5 нэгж  болгон тус тус хавтасласан байна.

1.5. НСУГ-тай хамтран сарын бүрийн Бямба гаригт зохион байгуулж байгаа “Номоо солилцъё” аяны 3 удаагийн өдөрлөгт оролцож, нийтдээ 200 гаруй номоор номын солилцоог иргэдтэй хийж, фондоо баяжууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тогтмол мэдээлж байлаа.

1.6. Гурав дахь удаагийн “Номоо солилцъё” аяны хүрээнд Амгалангийн хорих ангийн номын санд 200 ширхэг номыг цуглуулж хандивлалаа.

1.7. Хэвлэхээр: Номын формуляр 468 ширхэгийг хэвлэсэн байна.

Хоёр. Ярьдаг номын сангийн уншлага, үйлчилгээ 

            2.1. 2017 оны эхний 1-р улиралд 537 ирцэд 749 ном олгож үйлчилсний 153 номыг танхимаар, 593 номыг гэрээр, 3 номыг тус тус олгож үйлчилсэн байна.

2.2. Англи хэлний ярианы клуб нийт 11 удаа хичээллэж, давхардсан тоогоор 51 уншигч хэрэглэгч хамрагдсан байна.

2.3. Оюутан Б.Ангараг-Эрдэнэ өөрийн санаачлагаар 116-р сургуулийн ахлах ангийн сурагчидад англи хэлний сургалт явуулж байна. Үүнд: 6 удаа хичээллэж, 33 сурагчид оролцсон.

2.4. “Номын далайд хамтдаа аялая” уулзалт чөлөөт ярилцлага зохион явуулж, номын сангийн идэвхтэн уншигч Ц.Отгонбаатар “George Orwell” зохиолчийн “Мянга есөн зуун  наян дөрөв” номоор тойм яриа хийж, нийт 16 уншигч хэрэглэгч оролцлоо.

2.5. Номын сангийн Daisy студиэдээс ирсэн 30 ширхэг номын шинэ номын мэдээг гаргаж уншигчдын хүртээл болгосон. Page  дээр мэдээг гаргаж, брайль бичигт хөрвүүлсэн.

  • Номын сангийн Daisy студиэд хөрвүүлсэн 80 ширхэг CD дээр бичигдсэн номыг хүлээн авч номын нэрийг брайлиар бичиж наалаа.
  • МХҮХ-ны ерөнхийлөгч Л.Гэрэлтэй “Боломж байна” сэдэвт уулзалт хийлээ. Уулзалтанд 16-р сургуулийн ахлах ангийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд, оюутан залуус оролцлоо.

Гурав. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY төв         

            3.1. МХҮХ-ны студиэд 2011-2014 онд уншигдсан 10 нэрийн номын бичлэгийг шалгаж Daisy хүртээмжтэй хэлбэрт оруулан CD дээр буулгаж, нэгбүрчилсэн бүртгэлд авч, электрон каталогт орууллаа.

3.2. Орон нутгийн номын сангуудаас Дорнод, Хөвсгөл аймгийн номын сангуудад 50  нэрийн цахим ном CD дээр буулгаж өгсөн.

     3.3. Хараагүй хүмүүсийн мэдээлэл харилцааны технологийн сургалт, (DAISY) цахим ном бүтээх сургалт, Хэвлэмэл номыг сканнер ашиглаж цахим болгох сургалтуудыг тус тус зохион байгуулсан. Нийт 4 оролцогч хамрагдсан.

3.4. Нийт 10 гаруй иргэдэд (DAISY) ном тоглуулагч болон брайль цаг, ярьдаг цаг зэргийг тохируулах ажиллуулах заавар зөвлөмж өгсөн.

3.5.  Уншлага үйлчилгээнд ашиглагдаж байгаа компьютер, DAISY ном тоглуулагч брайль принтер болон бусад техник хэрэгсэлүүдийн нийт 5 удаагийн саатал доголдлыг тухайн цаг бүрт нь засварлаж ажилласан.

3.6. Уншлага үйлчилгээнд ашиглагдаж байгаа компьютерын 1 удаагийн хуваарьт засварыг хийж гүйцэтгэсэн.

3.7. “Харааны бэрхшээлтэй иргэдийн брайль болон цахим номын сангийн үйлчилгээний албан ёсны facebook хуудсанд 7 удаагийн мэдээ мэдээлэл оруулсан.

3.8.  Хүртээмжтэй Технологийн Төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дамжуулагдаж байгаа бүх талын мэдээ мэдээллийг 10 гаруй удаа оруулсан. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах 12-р сарын 3-ны өдөр нийтлэгдсэн мэдээ мэдээллийг бүрэн дамжуулсан.

2.4. Мэдээлэл, лавлагааны талаар

Тайлангийн хугацаанд уншигч үйлчлүүлэгч, иргэдэд номын сангийн лавлагааг нийт 7746  удаа өгсөн байна.

2.5. Соёл, танин мэдэхүйн ажлын талаар

Төв болон салбар номын сангуудын хэмжээнд соёл, танин мэдэхүйн ажлуудаа Нийслэлийн Засаг даргын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтын дагуу төлөвлөн явуулахын зэрэгцээ өсвөр үе, залуучуудыг соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгцээтэй мэдлэг мэдээллээр хангахад чиглүүлэн явууллаа. Салбар номын сангийн фондыг уншигчдын дунд сурталчлах, тэднийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр  тайлант хугацаанд  үзэсгэлэнг нийтдээ 26 удаа 298ш ном, товхимол, бусад материалыг хамруулан гаргасан ба тэдгээрийг өдөрт дунджаар 20 -25 хүн, давхардсан тоогоор 1600 орчим хүн үзэж сонирхсон байна. Гаргасан үзэсгэлэнгүүдийн төрөл:

  1. Шинэ номын  үзэсгэлэн 3 удаа;
  2. Байнгын болон сэдэвчилсэн үзэсгэлэн 23 удаа;

Сэдэвчилсэн үзэсгэлэн:  Үүнд:  “Үндсэн хууль-25 жил”, “Улаанбаатар хот ”, “Цагаан сар”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хүүхдийн уран зохиол”, “Эмэгтэйчүүдийн баяр”, “Тэнгэрлэг эрчүүд”, “Талархал: Ном хандивлагчдын бүтээл”,  “Монгол үндэстний хувцас”, “Монгол цэргийн бахархал”, “Эрчүүд уран зохиолын хуудаснаа” “Агаарын бохирдол”  г.м сэдвүүдийн дагуу гаргалаа.        Уншигчдын дунд  уулзалт 1 удаа, 6 удаа чанга уншлага, уралдаан тэмцээн, аялал -7 удаа  зохион байгуулж 269 уншигч оролцсон байна. Үүнд:

  1. 03.17- нд Зохиолч, судлаач С.Ямаахайтай  “Хөгжмөөр эмчлэх урлаг” сэдэвт уулзалтыг  зохион байгуулж 48 уншигч оролцов.
  2. 03.15-нд “Номын сан-аялал-танилцуулга” арга хэмжээ, “Жундаа бид хоёр” өгүүллэгээр чанга уншлагыг 5-р цэцэрлэгийн 5б ангийн 47 хүүхдийн дунд хийсэн байна.
  3. 03.14-нд “Сургамжит өгүүллэг” чанга уншлага, хэлэлцүүлэг 24-р сургуулийн номын сантай хамтран 15 хүүхдийн дунд зохион байгуулав.
  4. 02.24-нд “Дээлтэй уншигч” өдөрлөгийг уншигчдын дунд зохион байгуулав.  Энэ арга хэмжээний хүрээнд “Монгол дээл”-танилцуулга, шатар даамны тэмцээн зохион байгуулав. Нийт 25 уншигч оролцов.
  5. 02.18-нд “Янзаганы гомдол” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр гар зургийн уралдаан зохион явуулж дүнг гаргаж бүтээлийн үзэсгэлэн гаргав.  СБД-ийн 14-р цэцэрлэгийн  28 хүүхэд  оролцов.
  6. 02. 06-нд “Ухаантай туулай” чанга уншлага явуулж үлгэрийн сэдвээр баримал урлал хийх уралдаан зарлаж дүнг гаргав. СБД-ийн 14-р цэцэрлэгийн 14 хүүхэд  оролцов.
  7. 02.20-23-нд СБД-ийн 14-р цэцэрлэгийн Г.Мядагмаа болон Н.Оюунчимэг багштай  багштай ахлах бүлгийн 2 ангийн 44 хүүхдэд  “Ах дүү 3 тоорой” үлгэрээр хүүхэлдэйн тоглолт зохион байгуулав.
  8. 03.19- нд СБД-ийн 58-р сургуулийн С.Цэнгэл багштай “Номын анд” дугуйлангийн 16 хүүхдэд  “Номын сангийн үйлчилгээний журам” танилцуулга, ном унших соёл зөвлөмжийг хүргэлээ.

Тайлант хугацаанд уулзалт лекц 42, уралдаан тэмцээн 6, сургалт 43, тойм яриа, зөвлөмж яриа 19, чанга уншлага  5 тус тус зохион байгуулж ажилласан байна. Үүний заримаас дурдвал:

Ажилчдад номзүйн талаар нэг удаагийн лекц уншиж, БСШУЯ, БМДИ-тэй хамтран ЕБС-ийн номын санчдад зориулсан сургалт, Баруун Вашингтоны их сургуулийн номын сангийн багш нарын МУБИС дээр болсон сургалтын үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай танилцсан 30 номын санчид номын сангийн талаар танилцуулга хийв.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 88 ойн өдрөөр МИТасагтай хамтарч “Явуугийн үдэш”-ийг зохион байгуулсан.

Оюуны академийн ерөнхийлөгч, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Х.Хатанбаатарыг урьж Нийслэлийн 31-р дунд сургуулийн 8-ийн Б бүлгийн сурагчид болон эцэг, эхчүүдийн дунд “Бид нэг ангийнхан” сэдэвт уулзалт өдөрлөгийг зохион байгуулж явууллаа. Уулзалт 31-р сургуулийн хурлын танхимд болж нийт 88 хүн оролцсон.

 

Англи хэлний хөтөлбөр: Англи хэл суралцаж буй хүүхэд залуучууд, иргэдэд зориулсан Англи хэл дээрх цуврал лекцүүд (зөвхөн уугуул англи хэлтэй Америк илтгэгчтэй), бичгийн англи хэл болон, англи хэлний багш нарт зориулсан сургалт, Сэтгүүлчдэд зориулсан англи хэлний онлайн курс, Баримтат болон уран сайхны киноны хөтөлбөрүүд, Англи хэлний ярианы болон илтгэл тавих клубуудыг АНУ-ын ЭСЯ, Америкийн Монгол судлалын төв, Залуучуудын боловсролын байгууллага, ОУБ-ын сайн дурын ажилтануудтай хамтран зохион байгулсан.

 

2.6. Интернет мэдээллийн үйлчилгээ

Автоматжуулалтын програм хангамжийн талаар

Тайлангийн хугацаанд суурин интернэтийг  6529 хэрэглэгч, утасгүй интернэтийг 2940 хэрэглэгч ашиглаж, нийт 9469 хэрэглэгчид интернетийн үнэгүй үйлчилгээ үзүүлсэн. Төв болон салбар номын сангуудын интернет үйлчилгээ хэвийн жигд явагдаж байна.

Үндсэн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 1.62 Mbps, дунджаар 2.23 Mbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 67.27 Mbps, дунджаар 308.97 Kbps хүрсэн байна.

 

Утасгүй Интернэтийн сүлжээний хэрэглээ тайлангийн хугацаанд Интернэтийн татаж /download/ байгаа хурд хамгийн ихдээ 79.28 Mbps, дунджаар 2.65 Kbps, түгээж /upload/ байгаа хурд хамгийн ихдээ 5.66 Mbps, дунджаар 234.91 Kbps хүрсэн байна.

Төв болон салбар номын сангуудад Koha програмын уншигч бүртгэлийг “Нэг номын сан – нэг бүртгэл” гэсэн системийн дор нэгтгэж, уншигч бүртгэлийг бүртгэх үйл явцыг номын санч бүрт зааж сургасан. Ингэснээр төв болон салбар номын сангийн аль нэгэнд уншигчаар бүртгүүлсэн бол бүх салбар номын сангаар үйлчлүүлэх, мөн статистик мэдээг нэгдсэн хэлбэрээр гаргах боломжтой болсон. Мөн 1 дүгээр салбар номын санд тус номын ярлик болон номын баркод хэвлэгчийг шинээр авч суурилуулсан.

Цахим хуудас: Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://www.pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажиллаж байна. Манай сайтаар нийт 17343 хүн зочилсон байна.

Онлайн каталог: http://koha.pl.ub.gov.mn -ийг Google Analytics тусламжтайгаар каталогт мэдээлэл хайж байгаа үзүүлэлт 2016 оны оны 12 дүгээр сарын 25-аас 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд тайлан гаргахад 27.618 хэрэглэгч зочилж /visits/,  83.830 хуудасны мэдээллийг үзжээ. Нийт электрон каталогийн хэрэглэгчдийн 76.1% нь шинээр орж байгаа хэрэглэгчид, үлдсэн 23.9% нь хуучин хэрэглэгчид тайлангийн хугацаанд холбогдсон байна.

2.4 Соёл, танин мэдэхүйн ажлын талаар

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан уншигч, зохиолчдын уулзлалтыг Монголын Зохиолчдын Эвлэл, Шинэ мянган утга зохиолын нэгдэл хамтран зохион байгууллаа. Бэлгээр нийт 38 нэрийн 65 ширхэг ном, 13 ширхэг CD бэлгэлсэн.

Номын сангийн үйл ажиллагааны танилцуулга хуудасны загвар гаргаж иргэдэд түгээн ажиллаж байна.

Гурав. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

Фондын хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр өрөөнд сард нэг удаа их цэвэрлэгээ-ариутгал үйлчилгээг хийж ирлээ. Фондын чийгшил болон дулааныг хэмжэих багаж 3ш –ыг авч өрөөний цаг агаарыг тогтмол хэмжиж өөрсдийн боломжинд тулгуурлан чийгшүүлэх арга хэмжээг авч байна.

Номын сангийн  бүх тасалгааны цэцгийн арчилгаа, усалгааг тогтмол хийж байна.

3.2. Хүний нөөцийн ил тод байдал

Номын сангийн нийт ажиллагсдын шинэчилсэн бүртгэл хийх ажлыг явуулсан. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үйлчилгээний стандарт болон Улаанбаатар хотын нийтийн  номын сангийн номын санчдын ёс зүйн дүрмийг номын сангийн цахим хуудас болон нээлттэй мэдээллийн самбарт байршуулсан.

3.3. Мэдээллийн ил тод байдал

Номын сан нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” Монгол улсын хууль, 2012 оны 10 сарын 08-ны Нийслэлийн засаг даргын  Мэдээллийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/606 захирамжийг үндэслэн  иргэд, уншигчдыг номын сангийн үйлчилгээнд ойртуулах, шинэ мэдээллээр хангах, шаардлагатай мэдээллийг сурталчлах, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хууль эрх зүй”,  “Манай номын сан”, “Мэдлэг, мэдээлэл”,  “Зөвлөмж” зэрэг булангуудыг ажиллуулан  сурталчилгааг тогтмол шинэчлэн хийж ирсэн нь уншигчдад таалагдсан ажил үйлчилгээ болж байна.

Мөн уншигчдын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг авч үйлчилгээндээ тусгах зорилгоор санал асуулга явуулахын зэрэгцээ танхим бүрт “Санал хүсэлтийн дэвтэр” ажиллуулж байна. Номын сангийн үйлчилгээг өөрчлөх ажлын хүрээнд салбар номын сангийн ХУТ-д “Шуудангийн мод” хайрцаг  байршуулан ажиллаж байна.

3.4. Төсөв, санхүүгийн ил тод байдал

а/ Тус номын сан нь санхүү аж ахуйн үйл ажиллагаандаа төсвийн болон холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн ажиллаж байна. Төсвийг үр өгөөжтэй хэмнэлттэй зарцуулахын тулд дараах арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:

  1. Байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зарим төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг өөрчиллөө.
  2. 2017 оны 01 дүгээр сараас Байгууллагын бүтэц орон тоо, чиг үүргийг хянан үзэж орон тоог нэмэгдүүлэхгүй байх үүднээс өвчтэй чөлөөтэй байгаа ажилтны оронд шинээр хүн томилохгүйгээр ажиллагсдын ажлын ачааллыг нягтруулан ажиллаж байна. Орон тоо бүтцийн хэмнэлтийг ажлын ачаалал, чанар хүртээмжийг бууруулахгүйгээр зөв оновчтой зохион байгуулах ажлыг үргэлжлүүлж байна.

б/ Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим урсгал зардалуудыг хэмнэх үүднээс өмнөх онуудад хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлж байна. Үүнд:

  1. Суурин утаснуудын картын нэгжийн лимитийг багасгаж 10000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хэрэглэж хэвшүүлсэн.
  2. Цэвэрлэгээний материалууд болон хэвлэх сэлбэн засахын материалын хэрэглээ, орц нормативд байнга хяналт тавин ажиллаж байна.
  3. ХТНС-ийн ус, цахилгааны тоолуурын заалтанд хяналт тавьж хэрэглээг багасган ажиллаж байна.

 

 

3.5. Ажилтан, албан хаагчдын

нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар

Тус салбарын хамт олон нь ХТНС болон мэргэжил арга зүйн зөвлөлөөс зохион байгуулсан сургалтуудад идэвхтэй оролцов. Мөн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, үйлчилгээний журмуудыг шинэчлэн боловсруулахад оролцож салбар номын сангийн номын санчдад танилцуулав.

Салбарын эрхлэгчийн зүгээс тайлант хугацаанд номын санчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, чадавхижуулах тал дээр анхаарч дараах сэдвүүдээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан байна. Үүнд:

  • “Хөдөлмөрийн дотоод журам
  • “Ажлын байрны тодорхойлолт”
  • “Төлөвлөгөө боловсруулах”, “Коха-е-каталог модуль”

 

 

 

3.6. Ажилтан, албан хаагчдын мэргэжил дээшлүүлэлт,

ажлын байрны сургалтын талаар

“Хүний нөөцийн хөгжил” дэд хөтөлбөр боловсруулан ажилласан ба 2016 онд ажилтан бүрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт, коха програмын шинэчлэлттэй холбоотойгоор номын санчдад ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:

  • Анх удаа Улаанбаатар хотын томоохон нийтийн болон их, дээд сургуулиудын номын сангийн 70 гаруй номзүйч, каталогч нарын ажил хэргийн зөвлөлдөх уулзалтыг МБАТ, МААЗ-тай хамтран АМСТ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
  • Нийслэлийн Архивын газартай хамтран ажилтан албан хаагчдад Архивын хадгаламжийн нэгжийг хэрхэн бүрдүүлэх талаар сургалт зохион байгуулсан.
  • Коха програмыг уншлага үйлчилгээнд нэвтрүүлж байгаатай холбоотойгоор ажлын байран дахь ганцаарчилсан сургалтыг уншигч бүртгэлийг бүртгэх, тасалбар, номын ярлик ба баркодыг хэрхэн хэвлэх гэсэн чиглэлээр төв, салбарын номын сангийн хэмжээнд 8 удаа зохион явуулсан.
  • Нийгмийн сүлжээнд мэдээлэл хэрхэн оруулах талаар Ц.Байгалмаа, Б.Шүрэнбагана, Б.Цэцэгмаа зэрэг номын санчдад тус тус ганцаарчилсан сургалтыг зохион явуулсан.

Дөрөв. ШИНЭ САНААЧЛАГА, ҮР ДҮН

  1. ХУТ-д “Монгол наадгайн булан” байгуулан шатар, даам, шагай, оньсон тоглоом тоглуулж байна.
  2. Хүүхдийн уншлагын танхимд “Үлгэрийн мини тайз” санаачлан хийж 2 үлгэрийн сан бүрдүүлэн чанга уншлага, хуруун хүүхэлдэйн тоглолт хийж байна.

Тав. ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭ

Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэсэн байдал:

Уншлагын “Б” танхимын номын санчид номын сангийн үйлчилгээ болон орчин нөхцлийн талаарх 5 асуулга бүхий санал агуулгыг танхимын 100 гаруй уншигчдаас авсан. Санал хүсэлтэд сүүлийн үед хэвлэгдэж байгаа шинэ ном дутагдалтай, уншлагын танхимын орчин нөхцөл, гэрэлтүүлэг муу, заалны цэвэрлэгээг уншигчдын дундуур хийж байна, ажилчид заалны дундуур их явах нь ном уншихад саад болж байна гэх зэрэг саналууд ирсэн байна. Санал асуулгын дагуу ирсэн хүсэлтийг нэгтгэн байгууллагын хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр нэгтгэсэн.

Номын санд ЭКО орчин бүрдүүлж өрөө танхимуудад цэцэг үрслүүлэн цэцэгжүүлж байна.

Номын сангаас зохиосон олон нийтийн ажилд тасаг хамт олноороо идэвхтэй оролцож байна.

 

 

ТАЙЛАНГ ХЯНАСАН:

ЗАХИРАЛ                                          А.ЭРДЭНЭБАТ

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

АРХИВ,БИЧИГ

ХЭРГИЙН АЖИЛТАН                        Д.ХОСБАЯР

 

 

Ж. Мөнгөнзул